L'OR de Jean Martell нь онцгой гойд коньякт зүй ёсоор тооцогдоно. Үүнийг онцлог уулзалт, арга хэмжээнд зориулж бүтээжээ. Grande Champagne ба Borderies эрхэм тансаг үнэт нэгдэл нь хээнцэр дэгжин байдал, эрх мэдэл, сүр хүч, баялгийг бүтээнэ.Гар хийцийн болор саванд хийж өгдөг L'OR de Jean Martell нь ховорхон тохиодог амьд уулзалтын уламжлалыг хадгалан үлдэж, өөр юутай ч зүйрлэшгүй мэдрэмжийг өгнө.

Амт:Гэрэлд харж болох оргилох жинхэнэ мэдрэхүйг гоолиг туяхан бүсгүйн уян хатан хөдөлгөөн шиг мэдэрч болно. Шинэхэн цитрус жимсний өнгө аяс уянгат аялгуулаг найрал хөгжим мэт танил дотно санагдана. Энэ нь гоёл чимэггүй байгаагаар нь харж болох үнэт модыг санагдуулж, чамин тансаг мэдрэмжийг төрүүлнэ.

Гадна үзэмж: Анивчин гялалзах улаан зандан модны өнгөтэй гүн шар хув.

Үнэр:Дорнодын цэнгэг өнгө аяс: Бергамот лийр, жүржний хальс. Хар жимс, үхрийн нүдний төгс зохицол (ургамлын соёо, навч ба цэцэг). 

  1. Байгаагаараа харагдах байдал: амт оруулагч башир цэцэг, халуун орны модны холтос чихэрлэг ванильтай нэгдсэн.
  2. Дорнодын ой: Модлог шинж, төгөл, rancio.