Чарлес Жулиан, Аллан Балли, Жимми Ланг, Колин Скотт гэх 4 залуу дээд зэргийн ховор, вискиний цуглуулага гаргах мөрөөдөлдөө хөтлөгдөн гаргасан бүтээгдэхүүн юм. Чадварлаг мастеруудын төгс болгосон бүтээлээ чанд нууцлан дараа дараагийнхаа мастеруудад дамжуулан өгдөг.   

Үе дамжин уламжилагдан ирсэн жор нь Scotch Whisky-г онцгой өндөрлөгт хүргэсэн. Зөвхөн хааны гэр бүлийн ойн баяраар онцгой захиалгаар Лондонгийн Цамхагаас 62 их буугаар ёслолын буудлага хийсэн бөгөөд уг виски нь энэ нэрээр нэрлэгдсэн. (Royal Salute 62-Gun Salute)

Дартингтоны уран дархчуудын нутгийн болороор сийлж хийсэн шилэн лонх нь Royal Salute 62-ын гарал үүсэл чанарыг тодорхойлно. Шилэн лонх бүрийг нэг бүрчлэн гараар хийсэн бөгөөд чамин тансаг, болор мэт тунгалаг дотор хана, шөнө дундыг санагдуулам гүн хөх өнгийн болороор гадна ханыг хийсэн. Тунгалаг хөх өнгийн шилний цаанаас алтлаг өнгийн вискиг харж болхоор

Шилэн савуудыг зүсэж хийсэн байдаг. Хамгийн сүүлд сүлд тэмдгийг алтлаг шингэнээр бүрж хийдэг бөгөөд энэ бүх процесс нь дан гараар хийгддэг бөгөөд 40 гаран цагийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

Үнэр: Тансаг жимсний үнэртэй, Гүйцэд боловсорсон чавганы амт болон олон төрлийн чихэрлэг үнэр үнэртэнэ. Хар шоколад болон синамоны зөөлөн үнэр онцгой мэдэгдэнэ.

Амт: Чихэрлэг, Seville жүрж болон самар, царс модлог амт мэдрэгдэнэ. Бага зэргийн утсан (smoked) амттай.