38 доошгүй жилээр дарсан уг Виски нь Шотландын хааны нууцлаг титмийн ёслолтой холбоотой бөгөөд хувь заяаны чулуутай ижил нэрээр нэрлэгддэг. Зарим нь Jacob-н чулуу ч гэж нэрлэдэг. Шотланд нь олон тулалдаан хийсний эцэст буюу 700 жилийн турш Английн дарлалаас тусгаарлагдсан бөгөөд 1996 онд өөрийн эх нутгаа буцаан авсны баярыг тэмдэглэсэн билээ. Энэ нь II Елизабета хатан хааны титмийн ёслолыг Вестминстр Аббейд (Westminster Abbey) тэмдэглэсэн сүүлчийн ёслол болсон бөгөөд үүнээс хойш Эдинбург цайз нь Шотландад харьяалагддаг болсон. Royal Salute 38 нь шаазан боржин чулуугаар Францын Revol-д хийснээрээ онцлог юм. Шотландын хатан зоригт дайчдын гол зэвсэг болох Claymore илдийг дүгсэлсэн ба 24 к алтаар сүлдийг бүрсэн. Энэ нь зүгээр нэг 38 жил дарсан вискиний тухай биш баатарлаг туульс өгүүлсэн түүх юм.