Алсын хараа
Үндэсний шингэн хүнсний зах зээлд чанар, байр сууриар тэргүүлэгч компани болохыг зорин ажиллана
CRM ХХК нь гадаад худалдааны чиглэлээр 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2005.08.25-ны өдөр Францын үндэстэн дамнасан групп болох “Pernod Ricard”-ын албан ёсны дистрибьютер болсон билээ. “Pernod Ricard” компани нь 210 гаруй жилийн баялаг түүхтэй бөгөөд дэлхийд танигдсан дээд зэргийн олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг 101 гаруй салбар компаниудаар дамжуулан борлуулдаг.
Мэдлэг, ур чадвар, туршлагатай хамт олон хэрэглэгч, харилцагчдын хүсэл сонирхолд нийцэхүйц уян хатан бодлогыг эрхэмлэн үнэ цэнэтэй компани байхыг зорин ажиллана.