2005 онд үүсгэн байгуулагдсан "CRM" ХХК нь Франц улсын "PERNOD RICARD" компаний албан ёсны дистрибьютер бөгөөд гадаад худалдаа, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Бид 2017 оноос Ирланд улсын "TERRA" болон "TEELING" компаний албан ёсны дистрибьютер, Испани улсын "VICENTE GANDIA", мөн Франц улсын "FAY INTERNATIONAL" зэрэг компаниудын албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. 2020 онд Герман улсын "MATE MATE" энергийн ундааны албан ёсны дистрибьютерийн эрхийг авч энергийн ундааны зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн танилцуулан амжилттай ажиллаж байна.

Эх орныхоо зах зээлд дэлхийн нэр хүнд бүхий Martell cognac, LeFuret brandy, Royal Salute whisky, Chivas Regal whisky, Ballantine’s whisky, Jameson Irish whiskey, The Glenlivet Single malt whisky, Teeling whiskey, Highland club whisky,  Absolut vodka, Ice Tree vodka, Perrier Jouёt champagne, G.H.Mumm champagne, Olmeca tequila, Jacob’s Creek wine, Wyndham Estate wine, Sandara Sparkling wine,  Beefeater gin, Kahlua, Malibu liqueur, Havana club rum, Molly's Irish Cream, Mate Mate energy drink зэрэг брэндүүдийг нийлүүлж байна.

Хөгжлийнхөө шинэ үед орж буй манай улс байгалийн баялагаас эхлээд газар зүйн байршил, хөгжлийн чиг хандлага зэрэг олон хүчин зүйлүүдээр гадаад орнуудын сонирхлыг татаж олон улсын томоохон үндэстэн дамнасан компаниуд ихээр орж ирэх болсон билээ.

Манай компани Монголын импортын бүтээгдэхүүний зах зээлд амжилттай үйл ажиллагаагаа явуулж, хийж бүтээснээ эргэн харахад салбартаа хэдийнээ чухал байр суурь эзэлсэн тэргүүлэгч компаний нэгд зүй ёсоор тооцогдож байгаа бөгөөд дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг харилцагч, хэрэглэгчиддээ хүргэж, зөв соёлтой, боловсон тансаг хэрэглээг сурталчилан ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хамт олон, сайн менежментийн багийг бүрдүүлж орчин үеийн компаний бодлого үйл ажиллагааг нэвтрүүлж, бүтээгдэхүүний нэр хүнд, чанар, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэн түрүүнд тавьж харилцагч хэрэглэгчдийнхээ итгэлийг хариуцлагатайгаар ухамсарлан ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд том жижиг гэлтгүй олон олон ажлуудыг шат дараалан хийж зохион байгуулагч агентлагуудтай хамтран нийгмийн цогц асуудлуудыг шийдсэн томоохон ажил эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Бид өөрсдийн боловсронгуй бүтэц сайн менежментийг бүрдүүлж дэлхийд алдартай брэндийн нүүр царайг эх орондоо таниулж яваадаа сэтгэл хангалуун байдаг.     

Улаанбаатар хотод байнгын 400 гаруй харилцагчидтай учир өөрийн бараагаар нийслэлийн хэрэглэгчдэд хүрч үйлчилж чаддаг. Мөн Дархан, Эрдэнэт хотуудад өөрийн гэрээт борлуулагчдыг ажиллуулдаг тул брэнд бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг бүрэн хангаж чаддаг.

Хэрэглэгчиддээ түргэн шуурхай үйлчлэхийн тулд захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнээ хүргэж өгөхөөс гадна өөрийн харилцагчидтай барааны сурталчилгаа, тавиур, дагалдах хэрэглслүүдээр байнга хангаж, барааны хэрэглээ, өрөлтийн стандартын талаар шаардлагад нийцэхүйц зөвлөгөө өгч байна. Манай ажилтнууд бүгд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх талаар зах зээл хөгжсөн орнуудын туршлага, онолд тулгуурласан сургалтанд хамрагдсан ба компаний зүгээс үйлчилгээний чанарт байнга хяналт тавьж ажилладаг.

Мөн түүнчлэн хамтран ажилладаг түншүүддээ дэмжлэг үзүүлэх үүднээс янз бүрийн хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнээс гадна бид сар бүр нийслэлийн томоохон дэлгүүр ресторануудад сургалтын групп гарган ажиллуулж иргэд үйлчлүүлэгч нарын бараа бүтээгдэхүүн, хэрэглээний талаархи мэдлэгийг сайжруулахад анхаарч ажилладаг.

Дэлхийн бүх улс орны танил болсон бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг тасралтгүй хангаж буй үйл ажиллагаа нь хүн амын эрүүл чанартай бүтээгдэхүүн хэрэглэх, тансаг орчинг бүрдүүлэхэд бага боловч хувь нэмэр оруулах нь гарцаагүй гэдэгт итгэл дүүрэн байдаг. 

CRM

Алсын хараа

Үндэсний шингэн хүнсний зах зээлд чанар, байр сууриар тэргүүлэгч компани болохыг зорин ажиллана.

CRM

Эрхэм зорилго

Мэдлэг, ур чадвар, туршлагатай хамт олон хэрэглэгч, харилцагчдын хүсэл сонирхолд нийцэхүйц уян хатан бодлогыг эрхэмлэн үнэ цэнэтэй компани байхыг зорин ажиллана.

CRM

Үнэт зүйлс

  • Мэдлэг боловсрол
  • Ур чадвар
  • Туршлага