Martell

Martell

Франц улсын домогт Martell брэндийн конъякыг зөвхөн Францын нийслэлээс баруун урд зүгт байрлах Конъяк мужид ургадаг онцгой сортын усан үзмийг нэрж гарган авдаг ба 300 жилийн турш чанар болон давтагдашгүй амтаараа дэлхийн конъякны  стандартыг тодорхойлсоор ирсэн. Энэхүү бүтээгдэхүүн нь олон улсын хэрэглэгчдийн сайшаал магтаалыг хүртэхийн сацуу тэдний нэр хүндийн баталгаа болдог.

Дэлгэрэнгүй
Chivas

Chivas

In 19th Century Aberdeen, James Chivas started experimenting with some of the aged whiskies laid out in his grocery store cellar. A visionary act that would later change the Chivas Brothers story forever.

Дэлгэрэнгүй
Absolut

Absolut

ABSOLUT хольцгүй цэвэр архи нь Ларс Олссон Смит /Lars Olsson Smith/гэх нэгэн эрийн бусдаас содон, хольцгүй, гайхамшигтай цагаан архины үйлдвэрлэлээс 19 дүгээр зуунд эхэлсэн түүхтэй. Тэрээр хорин насандаа архины үйлдвэрлэл уламжлал болж тогтсон Швед улсын архины борлуулалтын гуравны нэгийг аль хэдийнээ хянадаг болсон байлаа.

Дэлгэрэнгүй
Royal Salute

Royal Salute

Royal Salute бол дээд зэргийн тансаг Шотланд виски юм.Энэхүү вискины анхны савлагаа 1953 онд хатан хаан II Элизабетийг хаан ширээнд залах ёслолд зориулагдан бүтээгдэж байсан бөгөөд Royal Salute 21 гэж нэрлэгдсэн учир нь“Royal Navy’s 21 Gun Salute”буюу “Хааны цэргүүдийн уламжлалт 21 ёслолын буудлага”-ын нэрэмжит виски болсон. ӨдгөөRoyal Salute 21 виски нь олон улсын вискиний зах зээлд чанараараа тэргүүлэгч хэвээр байсаар байна.

Дэлгэрэнгүй
Perrier-Jouet

Perrier-Jouet

Энэ бодит түүх 1810 онд эхэлсэн, энэ үед Кальвадос продюсерын охин Adèle Jouët –тай үйсэн бөглөө ханган нийлүүлдэг Pierre Nicolas Perrier гэрлэжээ. Perrier-ын гэр бүл Dizy, Chouilly, Aӱ гэдэг газарт өөрийн усам үзэмний талбайг эзэмшдэг байв. Гэрлэснээс хойш нэг жилийн хугацаанд залуу хос  Perrier-Jouët нэртэй оргилуун дарсыг /шампанск/ үйлдвэрлэж эхэлжээ. Adèle усан үзэмний талбай болон дарсны үйлдвэртээ гол анхаарлаа хандуулна; Pierre Nicolas борлуулалт, маркетингийн асуудалд анхаарал хандуулдаг байлаа. Англид ханган нийлүүлэлтийг анх 1815 онд эхэлсэн бол 1837 онд Америк руу тээвэрлэлт хийдэг болсон.

Дэлхийд хамгийн эртний оргилуун дарс гэж тооцогддог гурван лонхны нэг нь Perrier-Jouët (дээд зэргийн чанартай дарс 1825) бөгөөд үүнийг 2009 онд нээж, амтлах болсон.

Дэлгэрэнгүй
G.H.Mumm

G.H.Mumm

Үүнийг Якобус, Готтлиб ба Филипп Мумм гэсэн гурав ах дүү хамтран бүтээжээ, тэд Рейн хөндийгөөс гаралтай германы дарс үйлдвэрлэгчид юм,  Г.Хойзер ба Фридрих Гислер нь 1827 оны 3 сарын 1-нд P.A.Mumm Giesler et C°. P.A. адил Мумм ноёнтон (Peter Arnold Mumm)-ны санаачлагыг даган Золингенаас эхлэн дарсны худалдаа эрхлэн явуулж амжилтанд хүрсэн. Mumm гэсэн шошгыг тод улаан туузаар (Cordon Rouge) нь амархан таньж болно. Лрэс хэлбэрээрээ энэ нь Францын алдартай Légion d'Honneur-г санагдуулдаг. 

Дэлхийн нэгдүгээр дайн эхлэх хүртэл бараг зуун жил Шампанид амьдарч байсан хэдий ч францчууд Муммын бүх хөрөнгийг хураан авсан, учир нь тэднийг хэзээ ч Францын иргэн болохгүй гэж үзжээ.

Дэлгэрэнгүй
Jacob's Creek

Jacob's Creek

Jacob's Creek гэдэг өмнөд Австралийн Аделаидаас хойш 80км зайд орших Баросса хөндийн дарс үйлдвэрлэдэг мужийг дайран өнгөрдөг жижигхэн горхи юм. Энэхүү горхины урт нь хэдхэн километр, Баросса мужаас эх аван баруун зүгт урсаж, умард Para River голд цутгана. Усны урсгал нь эртний, үзэсгэлэнт River Red Gums голтой нийлдэг.

Дэлгэрэнгүй
The Glenlivet

The Glenlivet

Гленливетархи ундааны үйлдвэр Шотландын Морай дахь Ballindalloch ойролцоо байдаг дан амуу соёолжоор үйлдвэрлэдэг Шотланд вискины үйлдвэр юм. Энэ нь Гленливет тойрогтоо хамгийн эртний албан ёсны архи ундааны үйлдвэр бөгөөд Шотланд виски үйлдвэрлэдэг газрын нэр нь мөн л энэ нэртэй  адил. Бүтээгдэхүүний сав боодол, шошго, зар сурталчилгаанд “Дан амуу соёолж энэ бүхнийг эхлүүлсэн” гэсэн бичигтэй. Энэ нь 1824 онд үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл бараг тасралтгүй ажиллаж ирсэн.

Агуу эдийн засгийн уналтын он жилүүдэд нээлттэй хэвээр үлдэж Дэлхийн II дайн дууссаны дараа л дөнгөж хаагдсан.Гленливет ликёрын үйлдвэр дайны он жилүүдэд цэцэглэн хөгжиж дэлхийн эрэлтээс хоцрохгүйн тулд дан амуу соёолжны томоохон дарс үйлдвэрлэгчдийн нэг болсон. Гленливетбрэнд /Glenlivet brand/нь АНУ-д хамгийн их зарагддаг дан амуу соёолжоор хийдэг вискины томоохон брэнд бүтээгдэхүүн ба борлуулалтын хэмжээгээр дэлхийд хоёрт ордог брэнд бүтээгдэхүүн юм. 

Дэлгэрэнгүй
Beefeater

Beefeater

Beefeater бол дэхийн №1 дээд зэрэглэлийн жин.

Beefeater London Dry нь Лондон хотын зүрхэн хэсэгт төрөн гарч, гүйцэд боловсорсон тэг цагаас хойш эдүгээ 150 гаруй жил өнгөрчээ. Лондон хотын уур амьсгал шиг Beefeater нь хотын бүтээлч авъяас чадвар, эрч хүчийг өөртөө шингээсэн нь түүний сэтгэл зүрх рүү нэвтрэх боломжийг олгоно. Beefeater London Dry нь дэлхийд борлуулалтаараа тэргүүлэгч жинүүдийн нэг бөгөөд түүнийг уламжлалт London Dry маягаар нэрж гаргадаг тул 50 гаруй улс орны барменууд, коктейльд дурлагсдын таашаалд нийцсэн.

Шилдэг ургамлуудыг ашиглаж, цаг хугацаагаар шалгарч үлдсэн арга барил, жин үйлдвэрлэлээр дэлхийд шилдэг нь болсон хамгийн чадварлаг, хамгийн туршлагатай Джеймс Берроун /James Burrough/ чамин жор нь (1800-аад оноос) цаг хугацааны сорилтыг даван туулж одоо дэлхийд хамгийн их шагнал хүртсэн шилдэг жины алдар цолыг авсан.

Олон улсын цорын ганц дээд зэрэглэлийн жиныг өнөөдрийг хүртэл Лондон хотод нэрдэг хэвээр байна. Энэ нь Английн илүү бодит хэв шинжийг архины ертөнцөд авчирдаг. 

Байгалийн орц найрлага: Севилье амтат жүрж болон нимбэгний хальс,  ногоон арцны бүтэн жимс, тоорын үр, үсүү мөн бүйлсийг ариутгахаас өмнө норгож 24 цаг байлгана. Энэ ажилбарыг хийх нь төгс тогтвортой, бүрэн амталсан жиныг бүтээх боломжтой болгодог. Орчин үеийн, цаг завгүй, эрч хүчтэй Лондон хотыг төсөөлөхдөө гайхамшигтай цэвэр амттай, ногоон арцны зоримог хурц шинжийг агуулсан, цитрус жимсний амтыг мэдрүүлдэг Beefeater London Dry жиныг санахгүй байх аргагүй, энэ нь дурын тоник устай хольж өөрийн таашаалд нийцүүлэн сонгож, таалан соёрхох төгс жин мөн.

Дэлгэрэнгүй
Jameson

Jameson

Jameson Original нь вискины нарийн үр хольцтой тул өнөөдрийг хүртэл тогтвортой байдлаа хадгалж ирсэн. Гурав дахин ариутгасан хамгийн багадаа 4 жил боловсруулдаг энэ вискинд цаг хугацаа нөлөөлдөггүй тул түүний ногоон лонх нь хүмүүсийн дунд маш үнэ цэнэтэй.

Дэлгэрэнгүй
Wyndham Estate

Wyndham Estate

Жорж Уиндхемыг Австралийн Ширазын эцэг хэмээн үздэг, тэр анх 1830 онд Австралид усан үзэм суулган ургуулж, анхны Ширазын худалдааг эхлүүлсэн түүхтэй. Түүний энэхүү шинэлэг санаа нь өнөөдрийг хүртэл уламжлагдан ирсэн бахархам өвийн сан бөгөөд George Wyndham нэртэй болжээ.

Wyndham Estate BIN дарсыг Австралийн дарс үйлдвэрлэдэг шилдэг бүс нутгаас сонгон авсан жимс, олон бүс нутгийн хольцоор хийдэг. Олны сэтгэлд нийцсэн шимтэн таашаал авахын төлөө бүтээгдсэн BIN дарсыг хонгилд богино хугацаагаар хадгалдаг. BIN дарсны нэр төрлүүдээс бүрэн боловсорсон жимс амтагддаг нь Wyndham нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлж, алдар нэртэй болгосон. 

Дэлгэрэнгүй
Kahlua

Kahlua

KAHLUA

Мексикээс үүсэл гаралтай Kahlúa кофены ликёр нь борлуулалтаар дэлхийд #1. 1936 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн Kahlúa нь баялаг өв болж үлдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл өнгө үзэмж, олон нэр төрлөөрөө дахин давтагдашгүй гайхамшигтай хэвээр байна.

Кахлуа Оригинал Кофены Ликёр нь дэлхий нийтэд нэгэнт танигдсан олон коктейлийн орц найрлагад ордогоос зарим нэгийг дурьдвал: White Russian, Espresso Martini, Mind Eraser зэргийг нэрлэж болно. Энэ нь ердийн нэгэн үдшийг хөгжилтэй наргиан цэнгээнээр дүүрэн үдэш болгож хувиргаж чадна.

АМТАГДАХ БАЙДАЛ: түүний гүн бор өнгө нь хараа булаам өнгө үзэмжтэй. Kahlúa Original Coffee Liqueur-ыг гашуун мөртөө амттай кофены үр, хуурсан самар, хар кофений үнэр, чихэрлэг цөцгийн тос зэрэг бүрдүүлдэг. 

Дэлгэрэнгүй
Malibu

Malibu

Жинхэнэ оригинал амтыг юу ч орлож чадахгүй ба MALIBU зөвхөн оригинал чанараар ялгараад зогсохгүй дэлхийд борлуулалтаараа тэргүүлэгч байгалийн самарын үнэртэй Карибийн ром юм.

MALIBU амт нь лонхонд нар гийхтэй адил – Зөөлөн чихэрлэг амттай бөгөөд ямар ч үед хэрэглэхэд тохиромжтой. 

Дэлгэрэнгүй
Olmeca

Olmeca

Olmeca гэр бүлд гурван текила байдаг: Olmeca, Olmeca Altos мөн Olmeca Tezón – эдгээр нь бүгд Tahona шингэн агуулсан. Olmeca анх 1967 онд үүссэн ба одоо дэлхийн 80 улс оронд танил болсон байна.

Дэлгэрэнгүй
Havana Club

Havana Club

Таны мохитонд жинхэнэ Кубыг илэрхийлсэн амтыг өгч чадах цорын ганц ром дарс бол “Havana Club” 

Дэлгэрэнгүй

Тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг албан ёсоор импортолдог