Beefeater бол дэхийн №1 дээд зэрэглэлийн жин.
Beefeater London Dry нь Лондон хотын зүрхэн хэсэгт төрөн гарч, гүйцэд
боловсорсон тэг цагаас хойш эдүгээ 150 гаруй жил өнгөрчээ. Лондон хотын уур амьсгал шиг Beefeater
нь хотын бүтээлч авъяас чадвар, эрч хүчийг өөртөө
шингээсэн нь түүний сэтгэл зүрх рүү нэвтрэх боломжийг олгоно. Beefeater
London Dry нь дэлхийд
борлуулалтаараа тэргүүлэгч жинүүдийн нэг бөгөөд түүнийг уламжлалт London
Dry маягаар нэрж гаргадаг тул 50 гаруй
улс орны барменууд, коктейльд дурлагсдын таашаалд нийцсэн.
Шилдэг ургамлуудыг
ашиглаж, цаг хугацаагаар шалгарч үлдсэн арга барил, жин үйлдвэрлэлээр дэлхийд
шилдэг нь болсон хамгийн чадварлаг, хамгийн туршлагатай Джеймс Берроун /James
Burrough/ чамин жор нь (1800-аад
оноос) цаг хугацааны сорилтыг даван туулж одоо дэлхийд хамгийн их шагнал
хүртсэн шилдэг жины алдар цолыг авсан.
Олон улсын цорын
ганц дээд зэрэглэлийн жиныг өнөөдрийг хүртэл Лондон хотод нэрдэг хэвээр байна. Энэ нь Английн илүү бодит хэв шинжийг архины ертөнцөд авчирдаг.
Байгалийн орц
найрлага: Севилье амтат жүрж болон нимбэгний хальс, ногоон арцны бүтэн жимс, тоорын үр, үсүү мөн
бүйлсийг ариутгахаас өмнө норгож 24 цаг байлгана. Энэ ажилбарыг хийх нь төгс
тогтвортой, бүрэн амталсан жиныг бүтээх боломжтой болгодог. Орчин үеийн, цаг
завгүй, эрч хүчтэй Лондон хотыг төсөөлөхдөө гайхамшигтай цэвэр амттай, ногоон
арцны зоримог хурц шинжийг агуулсан, цитрус жимсний амтыг мэдрүүлдэг Beefeater
London Dry жиныг санахгүй байх
аргагүй, энэ нь дурын тоник устай хольж өөрийн таашаалд нийцүүлэн сонгож,
таалан соёрхох төгс жин мөн.